Tsaina

Удаан удаан хүлээнэ би улам
Учир битүүлэг хорвоогоос халих мөчийг
Түрхэн зуурт бүгдийг нь даатгаад
Түнэр харанхуй руу нисэн одно

Зуурч үлдэх гэж оролдов ч
Зүүн талаас гэнэт шуурав
Барьж авах юм үлдсэнгүй
Байгаа бие минь тэртээд холдов
Намайг явуулаач гэсэн ч
Надаар тэр шоглов
Насан туршид минь энд хатаана гэж чихэнд шивнэв
Зугтаана зугтаана үнэн бүхнээс зугтаана
Өдөр нь зүүдэлж шөнө нь бодсоор
Үхэл рүүгээ хурдална
Мишээсэн зурган дээр минь
Мөнхийн гэрэл гийж
Мөдхөн намайг санахад
Аль уже би явсан байна

Удаан удаан хүлээнэ би улам
Учир битүүлэг хорвоогоос халих мөчийг
Түрхэн зуурт бүгдийг нь даатгаад
Түнэр харанхуй живхэд бэлэн болов

Үүр цайна
Үүний дараа нар мандана
Өглөөнөөс үдэш хүртэл
Өндийх завгүй
Тэнгэрт одод
Тэртээд гэрэл
Тэвчээр алдарч мөр минь
Толгойгоо үл даана
Үл даана үл даана үг хүртэл даахгүй
Өдий хүртэл хана цайз бэхэлж зүтгэв
Үүний цаана түүний хойно
Үхэр үрэгдэгсэд олон байв

Удаан удаан хүлээнэ би улам
Учир битүүлэг хорвоогоос халих мөчийг
Түрхэн зуурт бүгдийг нь даатгаад
Түнэр харанхуй руу үсрэн орно

Músicas mais populares de Sorry

Outros artistas de Indie rock